Saturday, June 4, 2011

Сайн байцгаана уу ард түмээн?

Блог хөтлөх болсондоо Очироо миний бие маш их баяртай байна. Би гэж хүн хорвоод мэндлээд 20 жилийг ардаа орхисон ч өнөөг хүртэл блог гэгчийг сонирхдоггүй байжээ. Тэгээд яасан байх нь уу? Аюуш найз маань надад блогийн ашиг тусыг ойлгуулж хамт хөтлөхөөр болсон байх нь байнашд.

Юуны өмнө яагаад блог хөтлөх болсноо дуулгамаар санагдлаа.
Би найз нөхөд ихтэй байхыг хүсдэг. Бас хэн нэгэнд өөрийнхөө сэтгэлдээ хадгалж бодож явдаг "бяцхан" зүйлсээ хэлж, ярьж хуваалцахыг хүсдэг. Тэгэхээр нээх сайхан болчихдог юм. Яагаад ч юм хүнд сэтгэлийн үгээ хэлсний дараа дотор онгойгоод ирээдүй илүү цоглог, илүү гэрэлтэй харагдаад эхэлдэг юм. Гэхдээ би хэдхэн хүнд бус дэлхий нийтэд өөрийгөө уудалмаар санагдлаа. Энэ нь нөгөө олон найз нөхөдтэй болох хүсэлтэй минь ч давхар холбоотой. Үүнд блог туслах байх.
Үүнээс гадна би сүүлийн жилүүдэд би эргэн тойрондоо сэтгэлээр унасан, өөртөө итгэх итгэлээ алдсан, мөрөөдлөө гээсэн хүмүүс олон байгааг анзаарах болсон. Тэр хүмүүс хэдийгээр бусдад муугаар дуудуулж яваа ч хэрвээ хичээх юм бол, хэрвээ сэтгэлийг нь гутраагаад байгаа тэр зүйлийг нь аваад хаячих юм бол ихийг бүтээх хүмүүс байдаг гэж би боддог. Үүнийг бататгах зүйл саяхан надад тохиолдсон юм. Манай ангид хичээлдээ мааруухан, багш нарт байнга муугаар хэлүүлдэг нэг хүү байдаг байлаа. Багш нар, мөн их зантай онц сурлагатангууд түүнийг муу хэлсээр байгаад өнөөх хүү маань өөрийгөө аль хэдийн голоод "би угаасаа юу чадах билээ" гэж бодон цагийг шоудаж, наргиж цэнгэж өнгөрөөх болсон байлаа. Түүнд "угаасаа хийж чадахгүй" хичээлийг хийх ямар ч сонирхолгүй болсон байлаа. Яагаад ч юм би түүнийг их ажигладаг байсан юм. Удаан ажигласны эцэст тэр хүүг хэрвээ жаахан хичээвэл тэр өөрийг нь басаад байгаа онц сурлагатангуудаас хамаагүй өндөр амжилт үзүүлж чадах нэгэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Тэгээд түүнийг урамшуулж, хичээлдээ сонирхолтой болгох талын арга хэмжээг авч эхэлвээ. Сэтгэлийг нь хуваалцаж үзлээ. Зөвлөж үзлээ. Одоо тэр хүү ямартай ч шоудахаа багасгаад хичээлээ давтах цаг өөртөө гаргах болсон. Үр дүнд нь түүний энэ хичээлийн семимстрийн голч 3.7 гарсан юм. Өмнө нь хэзээ ч тэгж сайн сурч байгаагүй тэр хүү нэг өдөр над дээр ирснээ чи бол миний хамгийн их хүндэлдэг анд маань гэж хэлсэн. Би энэ үгэнд нь урамшин түүн шиг өөр олон залууст туслахаар шийдсэн юм. Энэ шийдвэр маань блог хөтлөх бас нэгэн хөшүүрэг болж өгсөн. Харин Аюуш найз маань өмнө нь блог хөтөлдөг байсан. Түүнийгээ дахин сэргээхээр надтай хамт энэхүү блогийг хөтлөх болсон.

Блогтоо бид хоёр юу бичих вэ?
Блогийн маань нэрнээс ойлгомжой байгаа байх. Та бүгд блогоор маань ороод гарахдаа яг л бид хоёрын сэтгэлээр зочлоод ирсэн мэт санагдах зүйлс блогт маань агуулагдана. Үүнд юу ч байж болно. Бид хоёрын сонирхол, мөрөөдөл, зорилго, бодож бясалгадаг зүйлс гээд л. Магадгүй зарим нэг хичээлийн бие даалтууд ч байж болох юм. Энэ нь хэн нэгэнд будаа идүүлэх гэсэндээ биш яаж хийхээ мэдэхгүй байгаа оюутнуудад зориулагдах юм.
Ингээд Аюуш, Очироо хоёрын "байшинд" тавтай морил. Үүд нь үргэлж нээлттэй байх болно.

6 comments:

  1. Баярлалаа Цээгий.

    ReplyDelete
  2. Nadad taalagdlaa :D amjilt

    ReplyDelete
  3. very very big like it :)

    ReplyDelete
  4. Гайхалтай амжилт хүсье!!!!
    Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.

    ReplyDelete