Thursday, June 9, 2011

Япончуудын томоохон бенчмаркингуудын нэг манга

За өдөр чатан дээр манганы тухай мэдээлэл өгөөч гэсэн болохоор манга, аниме гэгчийг 3 жил амтархан уншиж, үзсэн хүний хувьд хэдэн зүйл бичихээр шийдлээ. Гэхдээ хаа нэг сайтан дээрээс олоод уншчихаж болохоор манга гэж юу вэ? ямар төрөл жанраас бүрдэх вэ? гэх мэтийн асуултанд хариулахыг урьтал болголгүй энэ урлаг хүмүүст, хүүхдүүдэд ямар хэрэгтэй юм бэ гэдэг талаас өөрийнхөө бодож явдаг зүйлсийг бичихийг зорилоо.
Манга, аниме. Хэрвээ сайн мэддэгүй хүн байвал зүгээр Наруто гэвэл ойлголт авч магад. Монголд энэ урлагийг хүмүүс сайн мэддэгүйгээсээ үүдэн хүүхдийн кино гэж эндүүрэх тохиолдол байдаг. Гэтэл энэ нь цаанаа маш том хэрэглэгч, байгууллагуудыг нэгтгэсэн аварга зах зээл юм. 3, 4 жилийн өмнөхийг бодвол Монголд өнөөдөр энэ урлагын талаар хүмүүс гадарлах болсон юм шиг. 

Тэгэхээр эхний асуудал. Манга юугаараа хүмүүсийг тэгж их татаад байна вэ?
Нэгдүгээрт: Том нүд. 
Японы Волт Дисней гэгддэг мангака /манга зураач, зохиолч/ Осаму Тэзука анх том алаг нүдний дүрслэлийг бодож олж уран бүтээлдээ ашиглах болсноор энэ нь нийтэд тархсан юм. Түүнээс та яагаад ингэж зохиолын дүрүүдээ том алаг нүдтэй зурах болов оо гэхэд хариуд нь "Би дүрүүдийнхээ сэтгэл хөдлөлийг илүү харуулах гэсэн юм л даа" гэсэн гэдэг. Ямартаа ч нүд бол сэтгэлийн толь гэж ярьдаг ч үүнийг гярхай нүдээрээ олж харсан хүн бол Тэзүка байх нь. Сэтгэл хөдлөл нь илүү тод, илүү амьд харагддаг учираас хүмүүс ч үүнд татагдах болсон биз. Мэдээж том нүдтэй манга дүрслэлийн охид ч хөөрхөн шүү.

Хоёрдугаарт: Олон төрөл жанр бүхий өргөн сэдэв.
Бурхан мангака нарыг адислаг. Өнөөдөр тэд байхгүй болчихвол хэр их хүн хийх зүйлгүй боллоо гээд амиа хорлох бол оо ккк. Манга урлаг нь зохиолын төрөл жанрын хувьд АНУ-ын Холивуудтай эн зэрэгцэхүйц олон төрөлтэй. Дөнгөж үсэг нүдлэж буй жаахан хүүхдийн төлөвшил хүмүүжилд сайн нөлөөтэй манганы Кодомо /хүүхэд гэсэн япон үг/ төрлөөс авахуулаад л секс, хүчирхийллийг харуулсан Хэнтай, Сэйнэн /"идэр залуу" гэсэн утга бүхий япон үг/ төрөл хүртэл өчнөөн өчнөөн. Та ямар ч хэв шинжийг сонирхдог байлаа ч гэсэн танд таалагдах манганы төрөл байж л байгаа. 

Гуравдугаарт: Зохиолын агуулга.
Уншигчдыг татаж буй зүйл зөвхөн төрөлдөө биш бас агуулгандаа байна аа. Мангануудыг манга сэтгүүлүүд тогтмол хугацаатайгаар гаргаж уншигчид түүнд нь санал өгөх байдал болон борлуулалт зэргээс хамаарч зэрэглэл тогтоон цаашид тухайн мангаг хэвлүүлэх үү, үгүй юу гэдгийг шийддэг тул мангака нар аль болохоор сонирхолтой, уншигчдыг байлдан дагуулах үйл явдлыш зохиолдоо оруулж өгдөг. Ер нь энэ тухай дэлгэрэнгүй тайлбарладаг "Bakuman" манга байна. Та "Bakuman"-г уншсанаар мангака гэж хэн болох, манга уншигчдын гар дээр хүртлээ ямар замыг дамждагийг тодорхой мэдэж болно. "Үхлийн Тэмдэглэл" манга гэхэд л хүн бүрийн боддог боловч гадна аа яриад байдаггүй "тэр зүйлийг" /албаар ингэлээ. Уншаагүй бол өөрөө олж унш. Уншсан нь юу ярьж байгааг мэдэж байгааз дээ кк/ зохиолдоо тусгаж өгснөөрөө аниме сонирхогчдын дунд одоог хүртэл маргаан, мэтгэлцээний гол сэдэв болсоор байгаа. Бүр энэ манганаас болж хүмүүс цаана чинь шоронд хоригдож байгаа гээд бод доо.

Дөрөвдүгээрт: Зурган дүрслэл.
Мангаг хараад зарим хүмүүс өө зурагтай ном, хүүхдийнх байх нь гэдэг. Гэтэл үнэндээ зурагтай ном нь жирийн хэвлэмэл зохиолыг уншсанаас 2 дахин илүү хурдан ойлгогдож бас хүнд 3 дахин хүчтэй тогтоогддог байна. Мөн та өмнө нь хэлж байсан хөөрхөн том нүдтэй дүрүүдийг хараад сэтгэл чинь өөрийн эрхгүй догдлож, зохиолын дунд халин орох болно.

За миний хувьд дээрхи 4 шалтгаанаас үүдэн үздэг болов уу гэж үзэж байгаа юм. Харин аниме, манга нь бас зүгээр нэг үзээд л уншаад л тас тас инээгээд эсвэл аймшгийг мэдрээд өнгөрчихдөг зүйл биш юм. Энэ урлаг нь маш том ач холбогдлуудтай. Миний олж харснаар бол:
1. Хүн мэдлэг мэдээлэлийг асар хурдацтай бас сонирхолтой байдлаар авах боломжтой.
Дээр хэлсэнчлэн мангака нар өөрсдийн манганыхаа зэрэглэлийн тэргүүн эгнээнд оруулахын тулд уншигчдад сонирхолтой олон зүйлс оруулдаг аа гэж. Хүмүүст шинэ соргог зүйлс сонирхолтой байдаг. Тэгвэл мангака нар ч үүнийг мангандаа оруулж өгдөг юм. Ингээд үр дүнд нь та манганаас Япон орны заа ганц ч Япон гэлтгүй дэлхийн бусад орны соёл, урлаг, шинжлэх ухааны нээлт гээд л олон зүйлс сурч болно.
2. Зөв мангагаа унших нь ёс суртахууны хувьд төлөвшихөд нөлөөлнө.
"Би бууж өгөхгүй, учир нь энэ миний нинжагийн замнал учираас". Нарүто үздэг хүн бүр энэ үгийг сайн мэднэ. Эндээс бид зорьсондоо тууштай байхыг сурч болох нь. Ер нь манган дээрхи тулаан, инээдтэй үйл явдлыг зүгээр уншаад хөхөрч инээгээд эсвэл гайхаж шогшрохдоо биш гол нь зохиолчын хэлэх гэж буй санааг олж мэдэх нь чухал юм. Миний бодлоор бүх манга ямар нэг байдлаар хүнд сургамж хайрласан үйл явдлыг оруулж өгдөг. Миний хувьд би хөвгүүдэд зориулсан Шоүнэн манга унших дуртай. Үүн дээр голдуу зорилгодоо тууштай байдал, өөртөө итгэх итгэл, анд нөхдийн харилцааг тусгаж өгдөг юм.
3. Стресс, оюуны алжаалыг тайлна.
Та эерэг сайхан үйл явдалтай ч юм уу эсвэл инээдмийн манга уншиж болно. Ингэснээр та одоо байгаа өөрт таалагдахгүй зүйлсээс ямар ч гэсэн тасарч манган дахь гэрэл гэгээтэй ертөнцөөр аялах болно. Гэхдээ жинхэнэ манга уншигч бол заавал гэрэл гэгээтэй манга гэдэгтэй биш гол нь манга уншиж байгаа учир өөрийн ядаргаа, стрессээ тайлж чаддаг. Миний хувьд би хааяа ядарч, хичээлдээ дийлдэхээрээ жаахан манга уншаад сэргээд ахин ажлаа хийж эхлэдэг.

За манга гэгчийн хувьд Очироо миний бодол нэг ийм байна. Харин бичлэгнийхээ төгсгөлд манга уншиж үзэхээр шийдэж буй уншигчдадаа зориулан зөвлөх хэдэн мангаг тайлбартаа нь оруулмаар санагдлаа.
1. Naruto / Нөхөрлөл, зорилгодоо үнэнч байдал, тэвчээртэй уйгагүй зан чанар, бусдыг ойлгох ухаан гэх мэт олон зүйлсийг тусгаж өгсөн. /
2. One piece / Нөхөрлөл, мөрөөдөл түүний үнэ цэнэ, гэр бүл, Эр хүн хэлсэндээ гэх зэрэг маааш олон зүйлсийг энэ манганаас харж болно. Энэ мангаг манга сонирхогчид дуу нэгтэйгээр номер нэг гэж батладаг. /
3. Bakuman  / Ерөнхийдөө зорилгын талаар гаргах ч танин мэдэхүйн ач холбогдол асар өндөр /
4. Death note / Энэ бол тэр чигтээ сэтгэхүйн тоглоом. Зүгээр л унш. Эсвэл анимег нь олоод үз /
5. Code geass R1 / Үндэсэрхэг үзэл болон эх оронч үзлийн талаар л гарах юм даа /

5 comments:

  1. dajgui bolson bn anda. er n ih sain boljee. hehe..

    ReplyDelete
  2. Би бол аниме донтон. За лав энд тавьсан бүгдийг нь л үзчихсэн. Одоо тэгээд сураггүй2 аниме үзэж байна дөө. Ер нь хүмүүст хэлэхэд нээх олон аниме үзээд байх хэрэггүй. Нэг төрөл жанртаа нэг л аниме тэргүүлэгч байдаг юм. Тэрийг нь л олоод үзчих. Яг дээр гарсан 5н анимег үзчихэд л болно. Тэгээд л үлдсэн нь хог. Аан тийм Angel Beats гэдэг бол наруто, уан пийсээс ч илүү нөхөрлөл гаргадаг аниме тиймээс тэрийг нэг үзээд үзээрэй

    ReplyDelete
  3. Хаха ядаж байхад нь миний хардын 300GB аниме байна шд, http://mnfansubs.net, http://anishot.net - ээс татаал үзээл байна өөрөө ч хийж байна

    ReplyDelete