Wednesday, June 15, 2011

Хүссэндээ хүрэх хамгийн том шалгуур мөнгө мөн үү?

Гэнэт ийм асуулт толгойд ороод ирэхээр нь блог дээрээ бичье гэж бодлоо. Хүний хүсэл хязгааргүй гэж ярьдаг. Яг одоо хүсэж байгаа юмнуудаа жагсааж бич гэвэл далайн эрэг дээрх том харш, үнэтэй машин энэ тэр гээд л яваад байх юм байна. Тэгээд жагсаалтаа харахаар мөнгө л байхад болчмоор юм шиг... За тэгвэл ерөөсөө амьдралынхаа зорилгоо зөвхөн мөнгө болгочье гэж бодлоо.  Гэтэл болохгүй юм байна аа. Би гэдэг хүн чинь халуун дулаан гэр бүл, дотны найз нөхөдгүй нэг зөнөг өвгөн овоолсон мөнгөн дунд ганцаараа үхэж байгаагаар нүдэнд харагдлаа.


Бодоод байхаар мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж амьдарна гэдэг шал утгагүй юм байна. Тэгвэл одоо миний амьдралын гол зорилго юу юм бэ? Би яах гэж төрөөд, ямар амьдралаар амьдарч, ямар үхлээр үхэх ёстой юм бол? Хүнийг төрөхөд амьдралынх нь зураг зурагдчихсан байдаг, тэгээд яг зурсан зургийн дагуу амьдардаг гэж ярьдаг. Би л лав иймэрхүү юманд ёстой итгэдэггүй. Хэрэв тэгдэг бол яг л шатрын хүү шиг амьдрах нь ээ хэхэ. Зөвхөн ганцхан чиглэлээр, ганцхан замаар л нүүдэг биздээ. Харин би бол миний хийж байгаа хөдөлгөөн бүрээс дараагийн хөдөлгөөнүүд, цаашдын ирээдүй хамаарч байдаг гэж боддог. Тийм болохоор яг өнөөдөр л үхэхдээ юу юу хийсэн, бас юу юуг олж авсан байхыгаа тодорхойлчих хэрэгтэй байх. Тэгээд биелүүлснээ дараад л яваад байя :-).. Саяхан нэг Bucket List гэдэг кино үзлээ. Үйл явдал нь хүнд өвчин тусаад үхэхээ хүлээж байгаа 2 өвгөний тухай гардаг. Тэр 2 эмнэлгийн өрөөнд танилцаад үхэхээсээ өмнө юу хийхийг хүсэж байгаагаа ярилцдаг. Тэгээд хийж амжуулах зйлсийнхээ жагсаалтыг гаргана даа. Нэг нь мөнгөнөөс их юмгүй баян боловч хэд хэдэн эхнэр солиод одоо ганцаараа, бас охин нь өөрөөс нь харьцаагаа тасалсан. Нөгөөх нь 7 хүүхдийн эцэг, амьдралдаа эхнэрээсээ өөр эмэгтэйгийн тухай бодож ч байгаагүй насаараа машины засварчин хийсэн нэгэн. Тэр 2 жагсаалтандаа маш олон юм бичицгээж эхнээс нь бүгдийг нь биелүүлэхээр эмнэлгээсээ оргоно. Шивээс хийлгэх, мустангаар уралдах, гималайн оргилд гарах (энийг арай ч биелүүлж чаддаггүймаа хэхэ), пирамид үзэх гээд л баахан юм хийж бараг л дэлхийг тойрно.
Эцэст нь ядуу өвгөн гэртээ харихыг л хамгийн их хүсэж байгаагаа мэдэрч эхнэр хүүхдүүдийн хамтаар халуун ам бүлээрээ хооллож бахдаа жаргалтай байгаа нь харагддаг. Нөгөө өвгөн ч гэсэн охин дээрээ очиж уулзаад зээ охиноо үнсэхдээ жагсаалтынхаа "Дэлхий дээрх хамгийн хөөрхөн эмэгтэйг үнсэх" гэснийгээ дарна. Энэ киног үзээд миний ойлгосон юм юу вэ гэвэл мөнгөөр олдсон аз жаргал хуурамч, хэтэрхий хэврэг байдаг юм байна. Харин найз нөхөд, гэр бүл бол хүний амьдралдаа олж авч болох хамгийн том аз жаргал юм байна. Мөнгө биш шүү. Энэ зөвхөн миний л бодол. Бүгдээрээ бодлоо хуваалцаарай...

5 comments:

  1. .. mungu chuhal zuil gj humuus boddog ch unen heregtei ternees unetei zuilee mdehgui aldaj bdag.. amidraliinhaa une tsenetei zuilsiig olj amidrana gdg horvoo delhiid hun bolj tursnii negeehen jargal bolvuu...ter 2 uvgun ch gsn uhaarsan bn gehdee arai hojuu met bolovch setgel zurhend ni bsn l bj taaraa.. tiimees zaluus bid nar setgel zurhee sonsoj amidraliinhaa horom buriig zuv zuildee zartsuulj baytsgaaya...

    ReplyDelete
  2. Тэр киног нь үзэх юмсан. Сайхан бичлэг болж андаа

    ReplyDelete
  3. Uneheer shan boljee mi nz. hamgiin gol n eruul tegeed iim zov bodoltoi bval bugd full az jargaltai amidarnaa....

    ReplyDelete
  4. та ч мундаг шүү. Хамгийн гол нь амьдрал гэдэг чинь хайран дээр тогтдог.Хамгийн ариухан хэрнээ чухал зүйл нь хайр.Хайр байж гэр бүл,амьдрал цогцлоно

    ReplyDelete
  5. тэр киног би хэдэнтээ үзэж байсан юм. Ядуу өвгөний дүрд нь Morgan Freeman тоглодог санагдаж байна. Ямартай ч заавал нэг үзэх ёстой кинонуудын нэг яалт ч үгүй мөн

    ReplyDelete