Sunday, June 12, 2011

Хүүхэд насны хүсэл, сонирхол

Өнөөдөр 6 сарын 12-ны өдөр. Ням гариг. Гадаа үе үе бороо орж газрын хөрсийг чийглэж, хааяадаа нэг тэнгэр нүрхийтэл дуугарч цочоох юм.
Бага байхад тэнгэр дуугарахаар луу хүржигнэж байна гэж орилолдоод л, бороо оронгуут гарч гүйж шалба нороод, шалбааг туулаад л борооны хүүхэд болдог байж билээ. 
Одоо болохоор эсрэгээрээ бороо оронгуут гадаанаас гүйгээд л орж ирэх юм даа. Хүүхэд ахуй үеээ их санаж байна шүү.
Бага нас санагдсаных багадаа хийх дуртай байсан, үзэх сонсох дуртай байсан дуу хөгжимнүүдээ өнөөдөр оюун санаандаа дахин нэг амь оруулахаар шийдлээ. Цэцэрлэгт байхдаа оросын сувгаар гардаг байсан Далайчин сар /Sailer moon/ нэртэй хүүхэлдэйн киног үзэх дуртай байж.
Эхлэл төгсгөлд нь гардаг дуунд ч дуртай байж. Үйл явдлыг нь санахаар хичээлээ. Санаанд ордоггүй ээ. Бүр болохгүй болохоор нь Youtube-ээс хайж үзлээ. Үнэхээр гайхалтай. Тэр цаг үеийн минь бүх зүйлс мэдрэгдэх шиг боллоо. Цаашлаад би арван жилд сонсох дуртай байсан дуунуудаа сэргээлээ. Lumino, Ice Top, Mon Ta Rep, 2 хүү, Digital, Дайн ба Энх. Энэ хэд чинь 2000 онд хип хопыг Монголын хавтгай дээр "Хип Хоп үүрд" дуугаараа тамгалаад байсан байх аа. Lumino-ийн "Бүтэлгүй хайр" дууных нь үгийг өөрчлөөд 
"Бүдүүн байжиж ууланд авираад 
Бөгсөө даахгүй газар унажээ
Би чамайг татахгүй ээ би чамайг татахгүй ээ" гээд дуулдаг байснаа санаж байна.
Дараа нь Tokio Hotel сонслоо.
Энэ хамтлагыг бацаан байхаас нь эхлээд сонсож байгаад миний сонирхол өөрчлөгдөөд сонсохоо байсан юм. Одоо клипийг нь үзсэн гоё юм аа. Яагаад сонсдог байснаа ойлголоо кк. Цаашлаад л Linkin park, Limp Bizkit, Slipknot, Cradle of filth, Burzum, Cannibal Corpse гээд хүндрээд явчихлаа. Тэднийг сонссон чинь арван жилд роооок рооооок гээд гүйж байсан үеээ саналаа. Үзэж байсан тоглолт бүрээ, найзуудтайгаа нийлж саваагүйтэж байсан үдэш бүрээ дурслаа. Хамгийн сайхан мөч нь Дархан хотод зуны нэгэн орой зүгээр салхилж яваад Дарханы хэсэг рокеруудтай тааралдаж өнгөрөөсөн орой байсан юм. Тэр үдэш Дарханд төв талбай дээр нь задгай тоглолт болж байсан юм. Бид хэд ч хөөрч дэггүйтмээр санагдаад тоглолтон дундуур гүйлдэж хөөрхөн охидууд байвал хэдэн талаас нь өргөж шидээд л хэхэ хөгжилтэй байсан шүү. Дараа нь парк орж түүдэг асааж тойрч дуулж савж, орилолдоод л, гудамжинд лааз өшиглөж гүйлдээд л ямар их хөгжилтэй байваа. 

Тэр орой одоог хүртэл миний хамгийн хөгжилтэй, дурсамжтай орой байсаар байна. Өөр олон зүйлс санаанд орж ирсэн ч бичих юм бол өнөөдрийг барах биз ээ. Ингээд 2 цагийн хугацаанд би хүүхэд насаараа Youtube-ийн тусламжтайгаар аялсан юм. Одоо харсан чинь миний хүүхэд насны сонирхол, дуртай зүйлс цөм өөрчлөгджээ. Би рок, хип хопын алийг нь ч сонсохоо больсон. Бүжиг гэвэл бүр мартагдсан хорвоо болчихож. Бороонд дуртай байсан бол одоо бороо хувцас үрчийлгэчихнэ гээд зугтдаг болжээ. Оюутан болсноос хойш би мөнгө төгрөг олох, хичээлээ хийх гээд л амьдралд илүү ихээр санаа зовж эхлэсэн. Тэгээд өөрийн дуртай зүйлсээс ихэнхийг нь алджээ. Хүн амьдрал үзээд эхлэхээрээ өөрийгөө алддаг юм болов уу? Тэгээд л томчууд өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг хүүхдээ тоглохоор загнаад байдаг юм болов уу? Зөвхөн хүүхэд л жинхэнэ утгаараа нөхөрлөж, найзладаг, харин томчууд болохоороо өөрсдийн карьер, сонирхол гэдгээрээ ялгагддаг гэдэг. Тэгэхээр бидний балчир насны дуртай зүйлс бол бидний жинхэнэ дуртай зүйлс гэсэн үг. Бидний хүүхэд байхдаа хүсдэг байсан зүйлс бидний жинхэнэ хүсэл мөрөөдөл байх нь. Тэр үедээ бид юунд ч хоригдоггүй зоригтой байсан шүү дээ. Тиймээс хүүхэд байх үеийнхээ хүсэл мөрөөдлийг дор бүрнээ ахин нэг сэргээн санаад үзээрэй. Ингэх нь таныг илүү урам зоригтой болгож, зөв зам руу ороход тань туслах болно.

2 comments:

  1. маш их таалагдлаа залуу минь. бас л хүнд орооок байжэээ.

    ReplyDelete
  2. naizaa chinii helj bgaa chini uneheer taalagdlaa. bas uram uguh shig . amjilt husie

    KOKORO

    ReplyDelete