Tuesday, June 7, 2011

Та эх оронч уу?

Сайн байцгаана уу Монголчуудаа.
Монголчууд бид халуун цустай улс. Бид Чингис хааныхаа түүхийг сонсохоор л цөс хөөрөөд л, нэг л довилуун, оргилуун болчихдог хүмүүс. Бид тамирчид маань олимпоос алтан медаль авахад л өөрсдөө авсан адил баярлаж хөөрч давхидаг тийм л халуун цустай ард түмэн. Бас өөрсдийгөө эх оронч гэж дуудуулах дуртай. Ямар сайндаа Нарантуул зах дээр хулгай хийдэг байсан халаасны хулгайч баригдаад мэдүүлэг өгөхдөө "Би бол эх оронч, үндэсэрхэг хүн. Би дандаа гадаадынхны хармааг суйлдаг" гэсэн байдаг. Түүнийхээр бол ийн "эх оронч" үйлдэл гаргасных нь төлөө шийтгэх бус шагнах ёстой гэнэ. Харин та юу гэж бодож байна вэ?

Миний мэдэхээр хятадтай холбоотой муу мэдээлэл интернэтэд тавигдах бүрт доор нь залуус "Муу хужаа нарыг бүгдийг нь устга, гараад бүгдийг нь бууд, хаа таарсан газраа алж байх хэрэгтэй, тэд бол хүн биш" гэцгээдэг. Тэгээд тэгж хэлснийхээ төлөө өөрсдийгөө мундаг эх оронч, үндэсэрхэг үзэлтэн болгож дөвийлгөдөг. Харин маргааш нь өнөөх үндэсэрхэг үндэстэнгүүд маань нөгөө хүн биш адгууснаас дор амьтдынхаа үйлдвэрлэсэн хувцсыг өмсөөд, тэдний тарьсан ногоогоор хийсэн хоолоо идчихээд гудамжаар явахдаа хэнэг ч үгүй хажуугаар нь зөрдөг. Хэлснээрээ бол тэд өдийд бараг Тянь Миний талбай дээр оччихсон өнөөх хүн бишүүдээ устгаж баймаар. Уг нь "Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа", "Нэр хугарахаар яс хугар" гэх зэрэг Монгол ардын зүйр үгнүүд байдаг. Энэ нь хуучин цагт Монгол эр хүн ямар ёс суртахуун, ёс зүйн өндөр төлөвшилтэй хүмүүс байсныг харуулж байна. За ямартаа ч өнөө цагийн эх орончид ийм болчихсон юм болов уу? Хэн мэдэхэв. Тэр яриад байдаг үндэсэрхэг үзэл, эх оронч үзэл хоёрынхоо ялгааг ухаарч ойлгодог ч юм уу бүү мэд. Ингээд тэдгээр залууст сургамж болог гээд tsogoo_baymbaa.blog.gogo.mn дээр бичигдсэн Хорвоогийн өдрүүд (I боть) номын хэсгийг орууллаа.
...Баруун Японы хязгаар тосгон. Аймгийн албан хаагч Тамакийн гэрт нэгэн жаал хүү цэх цомцойн сууж, урдаа тавиастай номыг хичээнгүйлэн унших авай. Зуны халуун шатаж, өрөөн дотор бүгчим дүүгэхэд хүний бие махбодь тэсэхийг байж хөлс усаар уйлна.
Яг тэр мєчид. "Аа чи самурайн хүү байтлаа ингэдэг вий" гэсэн Тамаки багшийн ширүүн дуу гэрийг цочоож, жаал хүүг булиа гар угз татав. Ээлжит зодуур эхлэх нь тэр. Энэ удаагийнх бүр ч ширүүн нь байлаа. Цус нөжтэйгээ холилдон жаал хүүг ухаан балартан унахад Тамаки сая сэхээ авч сэргээх гэж сандарна. Зодуурын шалтгаан ялихгүй зүйл байв. Халуунд хүзүү дагаж урссан хөлс бие ирвэгнүүлэн загатнуулахад жаал хүү тэсэлгүй маажсанаас болсон ажээ. Харин Тамаки багшийн үзлээр бол самурай хүн улс нийгмийн төлөө өөрийгөө бүрэн зориулах ёстой бөгөөд "Би", "Хувийн" гэх зүйл яавч байж болохгүй аж. Эрдэм сурах нь өөрийгөө улс нийгмийн төлөө зүтгэх хүн болгон боловсруулах үйл учир тийм эрдэм уншлагын үед биеэ маажих нь хувийн хэрэгцээгээ хангаж байгаа хэрэг гэх аж.  
"Загатнуур гэдэг бол "БИ". Түүнийг маажиж өөрийнхөө дур хүслийг чөлөөтэй тавьж байгаа хүн яагаад ч улс нийгмээ гэсэн хүн болохгүй. Тийм болохоор зодож байгаа юм" гэж Тамаки багш өгүүлэх ажгуу. 
( Энэ жаал хүү бол хожим Мэйжигийн хувьсгалын эцэг болон мөнхөрсөн түүхэн хүн Ёшида Шооин юм. ) 

3 comments:

  1. Greetings from Finland. Thus, through a blog is a great get to know other countries and their people, nature and culture. Come take a look Teuvo images and blog to tell all your friends that your country flag will stand up to my collection of flag higher. Sincerely, Teuvo Vehkalahti Finland

    ReplyDelete
  2. Ene uneheer 1-iig boduulahaar medee bain. Bas Yoshidasan-ii tuuh bol uneheer goe gehdee haa negtee unshsan shig ee

    ReplyDelete
  3. Тхх. Би ШТ дээр бичиж байсан юм.

    ReplyDelete